Нэр дэвшигт Н.Номтойбаярын зүйлчлэгдсэн гэмт хэрэг нь Авилга, албан тушаалын хэрэгт хамаарна гэж цагдаагийн байгууллагаас гаргасан лавлагаан дээр дурьдсанаас үүдэн түүнийг сонгуульд нэр дэвших хүсэлтийг СЕХ татгалзаж шийдвэрлэсэн.
Цагдаагийн байгууллагаас гаргасан энэхүү бичиг нь зөрүүтэй мэдээлэл агуулсан байгааг ХЭҮК тодотголоо. Мөн уг асуудал дээр Н.Номтойбаярын сонгогдох эрхийн зөрчил гарсан байж болзошгүй гэж ХЭҮК үзэж байна.