Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 хороонд бага насны хүүхдүүд хүний гавлын яс барьчихсан тоглож байсан гэх мэдээлэл гараад буй.
Уг үйлдлийг харсан иргэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Тодруулбал, уг гавлын ясыг шүүх шинжилгээний газар шинжлүүлж улмаар дүгнэлт хийх юм байна.
Гавлын яс олдсон гэх газар нь Цайзын уулзвараас Монелийн уулзвар хүртэл, мөн ар тал руугаа Эмэгтэйчүүдийн хорих газар хүртэлх нутаг дэвсгэрийг хамран оршдог бөгөөд хаагдсан хуучны оршуулгын газар байдаг аж.