Нийслэлийн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж, эхний ээлжид гэрээ байгуулсан 487 иргэний нөхөх олговрыг олгож, 209.544 м.кв буюу 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болжээ.
Мөн 175 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлэхээр бэлтгэж байна. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зөвшилцөж, зөвшөөрсөн иргэдийн нөхөх олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлжээ. Одоогоор газар чөлөөлөлтөд өртөж буй 2.206 нэгж талбарын 662 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч, гэрээ байгуулаад байгаа аж.