БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ ЯВЦАД 4.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/06/05

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сантай холбоотой хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Боловсролын зээлийн сангийн зээл тэтгэлэгтэй холбоотой үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхийг бүрэн шалгаж, тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна.

Тодруулбал, 1997-2023 оны хооронд тус сангаас гадаад улсын магистр, доктор, дэлхийн шилдэг их дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт хамрагдах 2288 суралцагчид олгосон зээл тэтгэлэг, үүнээс 941 суралцагчид олгосон 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг хянан үзэж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс зээл тэтгэлэгт хамрагдсан 2115 суралцагч, мөн 2017 оноос хойш зээлээс чөлөөлөгдсөн 200 гаруй хүний хувийн хэрэг, материалтай танилцан, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн Боловсролын зээлийн санд эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан 2 хүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 269 суралцагч 1.4 сая ам.доллар буюу 4,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11