Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалан өвлүүлэх “Алтаргана-2024” их наадам ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулагдана.
Энэ жилийн наадамд дэлхий даяар тархан суурьшсан 30000 гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж урьдчилсан байдлаар тооцжээ.
Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.