Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 243 дугаар цэцэрлэгийн багш өчигдөр /2024.05.30/ хүүхэд зодсон талаарх мэдээлэл цахим орчин гарсан. Тодруулбал, тус цэцэрлэгийн ахлах бүлэгт сурдаг дөрвөн настай хүүгийн гарнаас туслах багш нь хүчтэй чирж буй бичлэг цацагдсан юм.
Тэгвэл хүүхдийн эцэг, эх энэ асуудлаар цагдаагийн байгууллагад ханджээ. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд туслах багш ажлаас гарах өргөдлөө өгсөн байна.