Өчигдөр буюу пүрэв гарагт ОХУ-ын Алтайн хязгаарт байдаг ерөнхийлөгч Путиний зуслан гэгддэг байгууламж бүрэн шатсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Анх Алтайн хязгаарын эрх баригчид тус байгууламжийг “Газпром” компанийн зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор гэж танилцуулж байсан ч гурван тэрбум рублийн өртгөөр боссон тухай 2010 онд нууцаас задарсан бичиг баримтад өгүүлсэн байна.