АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай холбоотой сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэргийн шүүх хурал дүгнэлтээ гаргажээ. Тодруулбал, Нью-Йорк мужийн тангарагтны шүүх экс ерөнхийлөгчийг гэмт хэргийн 34 зүйл ангиар буруутгасан талаар BBC мэдээллэв.
Энэ нь АНУ-ын түүхэнд ерөнхийлөгч болон ерөнхийлөгч асан хүн шүүхээс ял сонссон анхны тохиолдол болж байна.
Түүнд ямар шийтгэл оноохыг шийдэх шүүх хурал долдугаар сарын 11-нд буюу Бүгд Найрамдах Нам ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор зарлах үндэсний чуулган эхлэхээс дөрөв хоногийн өмнө товлогдсон.
Оноосон ялын дагуу Трампын хүлээж болох хамгийн хүнд шийтгэл нь шоронд хоригдох юм.