СОНСГОЛ: ХОВДЫНХНЫ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРСАН "МОЭНКО" ХХК 315.3 ТЭРБУМЫН ТАТВАРЫН ӨРТЭЙ БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/05/30

Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Шинжээчийн дүгнэлтэд хамгийн өндөр өр, насжилт өндөртэй өрийн үлдэгдэлтэй аж ахуйн нэгжийн мэдээллийг танилцууллаа \Татварын ерөнхий газар. 2023.12.31 байдлаар\ 

  • МоЭнКо ХХК- 315.3 тэрбум төгрөгийн өртэй
  • Ихговь энержи ХХК- 37.9 тэрбум төгрөгийн өртэй 
  • Алтайнхүдэр ХХК- 82.3 тэрбум төгрөгийн өртэй
  • Ариун флюор ХХК- 22.7 тэрбум төгрөгийн өртэй
  • Буржгар орд ХХК- 17.2 тэрбум төгрөгийн өртэй
  • Ганхүдэр орд ХХК- 7.7 тэрбум төгрөгийн өртэй байна. 

МоЭнКо ХХК нь Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлодог 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. 

Татварын өрөөр тэргүүлж буй эл компанийн Дэд захирал Ж.Оюунчимэг "Манай компани гадны хөрөнгө оруулалттай. 16 жил тасралтгүй хөрөнгө оруулалт хийж 2 мянга 600 хүнийг ажлын байраар хангаж байна. Улсдаа 8 дугаарт эрэмбэлэгддэг шилдэг татвар төлөгч" гэлээ. 

МоЭнКо ХХК-ийн санхүүгийн захирал н.Энхдөл: АМНАТ-ийн өглөг байгаа тал дээр "татвар төлөгч өөрөө татвараа тооцоолон тайлагнаж төлнө гэдэг, ногдолоо өөрөө гаргана гэдэг хуулийг зөрчөөд автоматаар тайлагнадаг болчихсон". Бид яагаад татварын өрийг төлөхгүй, төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа вэ гэхээр манай компани Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлоод хуурай баяжуулах технологиор боловсруулаад гаргаж байгаа. Нүүрсний чанар, бидний Шинжаань Уйгарын зах зээлд борлуулж байгаа нүүрсний чанарт тохирсон зах зээлийн үнэ зарлагдахгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т "Хэрвээ экспортолсон нүүрсний зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй бол гэрээний үнийг ашиглана" гэсэн байдаг. Зах зээлийн үнэ манай нүүрс дээр зарлагдахгүй байна. Тиймээс АМНАТ-ийн борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр үнэлж, тайлагнан тэр төлбөрөө гүйцэд цаг хугацаанд нь төлсөн. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: МоЭнКо ХХК 10 гаруй лиценз эзэмшиж байгаа, нөөц нь хэд байна.

АМГТГ-ын дарга Л.Баярмандал: Одоогийн байдлаар Хөшөөтийн ордны нөөц 174 сая тонн байна. Стратегийн ордод бүртгэгдээгүй.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Хонгконг, Австралийн хөрөнгийн бирж дээр энэ компани 400 сая тонн нөөцтэй гэж хөрөнгө босгосон. Хулгай хийсэн юм уу? Залилан хийсэн юм уу, эсвэл эрдэс баялагийн газартай нийлж нөөцөө дарсан юм уу? Аль нь буруу аль нь зөв юм. 400 саяын нөөцтэй байсан бол стратегийн орд шдээ.

МоЭнКо ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэг: Анх бол 22 сая тонн нөөцтэй байсан. 2008 онд 85 тн, 2016 онд 87тн, 2024 онд 167 сая тонн нөөцийг эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөхөөр баталгаажуулсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр