21 настай охиныг найз залуу нь автомашинаар дайрсан хэрэг гарсан юм. Тэгвэл өнгөрсөн ням гарагт /2024.05.28/ уг хэргийн хохирогч ГССҮТ-д 20 гаруй хоног хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан юм.
Эл хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад, "Хэрэгт холбогдогч "Б"-г БГД-ийн цагдаагийн хэлтэст цагдан хорьж, шалгаж байна" гэв.
Ташрамд дуулгахад, БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэрэгт холбогдогчийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байсан юм.