Эх, үрсийн баяр болоход хоёрхон хоног үлдлээ. Эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар бэлэг авах вэ гэж бодож байгаа байх. Тэгвэл мэргэжлийн эмч О.Солонго гарал үүсэл нь тодорхойгүй, органик биш, чихэр чипсээс аль болох татгалзахыг уриалж байна. Харин хүүхдэдээ илүү ашигтай бактери агуулсан, эрүүл мэндэд нь тустай, витамин эрдсээр баялаг бэлгийг сонгох нь хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэндэд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.