Засгийн газрын өнөөдрийн /2024.05.29/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар,
- 2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар,
- гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ,
- "Түүхэн аялал жуулчлалын цогцолбор"-ыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
- Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл,
- “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.