Тайландын Бангкок хотноо “Парис 2024” Олимпын эрх олгох боксын тэмцээн тавдугаар сарын 24-нд эхэлсэн. Уг тэмцээнд МУГТ Э.Цэндбаатар өчигдөр шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын тамирчинг ялж Олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авсан юм. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар хоёр дахь тулаанаа хийнэ.