Эхээсээ өнчирч үлдсэн хоёр баавгайн бамбаруушт малчин айл сүү өгснөөр хүнд дасаж гэрээс нь холдохоо байсан. Тиймээс иргэд Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дуудлага өгсөн.
Тус дархан цаазат газрын хамт олон хоёр бамбаруушт Дондог, Дулам хэмээх нэр өгсөн бөгөөд биеэ дааж амьдрах чадвартай болохоор байгальд нь тавихаар 2024 оны гуравдугаар сар хүртэл асарч хамгаалж байсан.
Тэгвэл Улаантайгын ТХГЗ-ны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх "Байгаль хамгаалагчдын сэтгэл шингэж авран хамгаалсан 2 хөөрхөн бамбарууш маань их тайгадаа өөрийн дураараа гүйж амьдрах хүчээ аваад тайгадаа гарахад бэлэн болжээ. Тун удахгүй Их тайгын гүнд явлаа" гэжээ.