Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ оны эхний авто машингүй өдөр ирэх бямба гарагт буюу 5 сарын 25-нд болно. Энэ өдөр "Улаанбаатар марафон" зохион байгуулагдана. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болсон.
Уламжлал ёсоор жил болгон тэмдэглэдэг энэ өдөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй.