​Б.ЛАКШМИ: Л.ГАНТӨМӨР ЦАГ БАЙХГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР НЭР ДЭВШИГЧДИЙГ ҮБХ-НЫ ГИШҮҮД БАТАЛСАН МЭТ БОЛГООД АВААД ЯВСАН

admin@Rec.mn
2024/05/21

АН-ын Үндэсний бодлогын хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан ч шударга бус болсон гэж ҮБХ-ны гишүүд үзэж байна.

 ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛАКШМИ:

 -АН жагсаалтад орж байгаа хүмүүсээ нэлээн нууцлаад байсан. Хэнд ч үзүүлэхгүй байж байгаад Улс төрийн зөвлөл хуралдаж байхад зэрэгцээд ҮБХ-ны хурал эхэлчихсэн. Энэ үеэс л гишүүдийн дунд эсэргүүцэл гарч байсан. Хурал эхлээд цаг гаруйн хугацаа үлдсэн байхад намын дарга Л.Гантөмөр орж ирээд “цаг хугацаа байхгүй байна. Тойргийнхоо хүмүүсийг эхлээд уншчихъя” гэсэн. Ингээд тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээ уншиж байхад нь зааланд нэлээн хүмүүс эсэргүүцээд эхэлсэн. Яагаад гэвэл тойрогт нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг нь оруулахгүй, цоо шинэ өөр хүмүүсийг оруулж ирээд, батлуулах гээд нэрсийг уншаад эхэлсэн. Улмаар хүмүүс зөвшөөрөхгүй гэж суусан ч хүчээр зөвшөөрсөн мэт болгоод аваад гарчихлаа. 

Дараа нь жагсаалтанд байгаа хүмүүс жагсаалтыг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь улс төрийн зөвлөлөөр оруулж, батлаагүй гэх байр суурийг илэрхийлсэн. Намын дарга түр завсарлага авч гарч ирээд, буцаж орж ирэхдээ ямарч өөрчлөлт оруулалгүй нөгөө жагсаалтаа дахин уншсан. Мөн л цаг байхгүй гэх шалтгаанаар хүчээр баталсан болгож аваад яваад өгсөн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр