МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намаасаа тойрогт нэр дэвшигчдийг бага хурлын гишүүдэд танилцуулж дууссан байна. Одоо жагсаалтад орсон хүмүүсийг танилцуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад орохгүй байхаар танилцуулагджээ. Түүнчлэн, Ардын намын жагсаалтад нэг ч УИХ-ын гишүүн, нэг ч сайд багтаагүй ажээ.
Тэгвэл намын жагсаалтын 12-т Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа, 16-д Хотын даргын орлогч О.Номинчимэг бичигджээ.