ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 ЭМЭГТЭЙ ХӨРӨГ ЗУРГИЙН ДӨРӨВДҮГЭЭРТ “ХАТАН” ЗУРАГ ШАЛГАРЧЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/05/20

Дэлхийн мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд томоохонд тооцогдох “35AWARD”-ын “Эмэгтэй хөрөг шилдэг 100 зураг” /RETRATO FEMENINO 100 BEST SINGLE PHOTO/ төрөлд Монгол улсаас “ХАТАН” зураг шилдэг дөрөвт шалгарлаа. Мөн уг зургийг авсан “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг нь шилдэг 100 гэрэл зурагчинд багтсан байна.


“35AWARDS” нь гэрэл зургийн бүх төрөлд олон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын оны шилдэг 100 бүтээлийг онцлох зорилготой. Шилдгүүдийг шалгаруулахдаа гурван үе шаттай санал хураалт явуулдаг бөгөөд нэрс болон таних тэмдгийг сайтар нууцалж хаалттай байдлаар шалгаруулдаг тул үнэлгээ нь хамгийн бодит болдгоороо өндөр нэр хүндтэйд тооцогддог.


“Хайпэй” компанийн захиалгаар “Hipay Naadam” сурталчилгаанд зориулсан уг зураг авалтын зурагчнаар “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг (GZ Miimaa), моделиор дуучин Б.Ихэрсувд ажилласан бол зурагт дүрслэгдсэн хатан хувцас нь хувийн цуглуулагч С.Дуламсүрэнгийн алтан сан хөмрөг дэх ХОСГҮЙ ҮНЭТ ТҮҮХЭН хувцас хэрэглэлд хадгалагдаж байсан нь  гэрэл зургийн хальснаа дахин амилсан юм. “Хатан” зураг нь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр байршиж байна.


“35AWARDS” нь 2015 оноос хойш зохион байгуулж буй олон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын томоохон уралдааны нэг юм. Анхны уралдаанд 110 орны 36 мянган хүн оролцсон бол 2023 оны уралдаанд 174 орны 111 мянган гэрэл зурагчдын 465 мянган бүтээл оролцсон юм. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 26 минутын өмнө
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11