ИРАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУЖ ЯВСАН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/05/20

Ерөнхийлөгч Эбрахим Раиси тэргүүтэй албаныхан Ираны Азербайжантай хиллэдэг далан нээх ёслолын ажиллагаанаас буцаж явахдаа Варзакан мужид Ози болон Пир Давуд тосгоны хоорондох Дизмар ойн бүсэд осолджээ.

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиангийн сууж явсан нисдэг тэрэг хойд бүс рүү явах замдаа осолдсоныг "IRNA" агентлаг Ням гаригт мэдээллээ.  Нийт гурван нисдэг цуваагаар нисч явсан бөгөөд үлдсэн хоёр нисдэг тэргэнд нь бусад сайд, албаны хүмүүс байсан.

Нисдэг тэрэг осолдсон газар руу аврах ажиллагааны 20 баг болон нисгэгчгүй онгоц илгээжээ. Гэвч тухайн бүс нутаг нь уулархаг, ой мод ихтэй, өтгөн манантай байсан тул эрэн хайх, аврах ажиллагаанд цаг хугацаа шаардагдах аж. Нисдэг тэрэг осолдсоноос хойш хоёр цагийн дотор ослын голомтод цаг агаар эрс хүйтэрч, аврагчдын ажиллагаанд хүндрэл учрах магадлалтай болжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Эбрахим Раисигийн нисдэг тэргэнд нийт есөн хүн зорчиж явсан нь тодорхой болжээ. Тодруулбал, ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан, Зүүн Азербайжан мужийн захирагч Малек Рахмати, Тебризийн Баасан гаригийн залбиралын Имам Мохаммад Али Алехашем болон нислэгийн багийн гишүүд байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр