ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛ 1-3 САРЫН ӨМНӨ ДҮҮРГИЙНХЭЭ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТ МАТЕРИАЛАА ХЯНУУЛААРАЙ

Э.ТУНГАЛАГ
2024/05/16

Энэ оны байдлаар 21 жил есөн сарын турш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй хүн хүсвэл өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой байгаа юм. 

Гэхдээ өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлж буй иргэн дор хаяж 1-3 сарын өмнө оршин суугаа газрынхаа харьяа Нийгмийн даатгалын газарт хандаж, бичиг баримтаа хянуулан зөвлөгөө мэдээлэл авах шаардлагатай Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-аас санууллаа. 

Нийгмийн даатгалын сангаас хоёр төрлийн тэтгэвэр олгодог нь бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр юм. 

 1. Бүрэн: 20 ба түүнээс дээш жилийн хугацаанд шимтгэл төлсөн бол тогтоох тэтгэвэр

2. Хувь тэнцүүлсэн: Шимтгэл төлсөн хугацаа нь хүрэхгүй бол хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоодог

Тэтгэвэр тогтоохдоо

  • 1995 оноос өмнөх ажилласан жилийг тооцохдоо Хөдөлмөрийн дэвтэр болон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтрийг үндэслэнэ
  • 1995 оноос хойш хугацааны ажилласан жилийг Нийгмийн даатгалын дэвтэр болон холбогдох мэдээллийн санд тулгуурлан шалгана" гэлээ.

1995 оноос өмнөх Хөдөлмөрийн дэвтрийг Нийгмийн даатгалын байцаагч нар хянаж үзэх шаардлагатай байдаг аж. Хэрэв дэвтэр дээр он сар нь засвартай, хуулбарлаж бичсэн эсвэл хаяж үрэгдүүлсэн бол ажилласан хугацааг нь архивын лавлагаагаар тооцдог. Харин архивт тухайн байгууллагынх нь мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэдэг байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2 цагийн өмнө
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11