Олон Улсын Хүндийг Өргөлтийн Холбоо (IWF)-ноос "Парис 2024"-т оролцох тамирчдын нэрсийг зарлалаа. Тус холбооноос жин тус бүрд олимпын чансаагаар эхний 10-т багтсан тамирчинд эрх олгосон юм.
Тодруулбал 2022 оны наймдугаар сарын 1-нээс 2024 оны дөрөвдүгээр сарын 28-ныг дуустал олимпын чансаагаар тогтоожээ. М.Анхцэцэгийн хувьд эмэгтэйчүүдийн 81 кг-д чансаагаар есдүгээрт бичигдсэн тул Парист өрсөлдөх эрхээ авлаа.
Ийнхүү М.Анхцэцэг гурав дахь олимптоо хүч сорино.