Энэ сарын 9-нд БЗД-ийн 24 дүгээр хороонд бага насны хоёр хүүхэд, цоожтой хаалганы цаана, угаартаж амиа алдав. Тэдгээр хүүхдүүдийг эмээ нь харж байгаад түр гарах зуураа бороо орж байсан тул яндангаа аваад, өрхөө бүтээгээд хоёр хүүхдээ цоожлоод үлдээжээ. Эргээд ирэхэд ой гарантай болон дөрвөн настай хоёр зээ нь угаартаж амьсгал хураасан байжээ
Тэгвэл сар гаруйхны өмнө төв аймгийн баянхангай суманд мөн л хоёр хүүхэд угаартаж амиа алдсан юм.
Утаагүй, сайжруулсан гэх энэ түлшинд энэ оны 4 сарын 20-ны байдлаар 1000 гаруй хүүхэд хордож, 20 хүн угаартан амиа алдсан байдаг.