НАМУУДЫН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДСЭН АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАХ ШААРДЛАГЫГ АРДЧИЛСАН НАМ ТЭРГҮҮТЭЙ НАМУУД СЕХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
21 цагийн өмнө

Сонгуулийн ерөнхий хороонд Ардчилсан нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам, Монголын Социал Демократ нам, Монголын хүний төлөө нам, МИДАС төрийн бус байгууллага хамтран өнөөдөр (2024.05.14) шаардлага ирүүлэв.

Нэг хүн нэг санал өгөх зарчмыг хангах, хурууны хээ давхцахаас сэргийлэх, сонгогчдын нэрийн жагсаалтыг онлайн болгох, санал авахад иргэний үнэмлэх шалгах, сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийг шалгах, тулгах чиглэлээр намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулах зэрэг шаардлагыг Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа танилцуулсан юм. Түүнчлэн хяналтын тооллогыг дэлгэцээр гаргах, видео бичлэг хийх эрх олгох, санал тоолох төхөөрөмжийн үйлдлийн систем болон программ хангамжийг мэргэжлийн хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зэрэг шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор нам, эвсэл, нэр дэвшигч, иргэд, ажиглагчдын оролцоог бүрэн хангаж ажиллана гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ шаардлагыг хүлээн авахдаа танилцуулав. Сонгуулийн ерөнхий хороо нь шударга сонгуулийн төлөө нам, эвсэл, иргэд, төрийн болон төрийн бус аль ч байгууллагатай хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлээд хууль бус үйл ажиллагаа, үйлдэл байгаа бол гагцхүү баримттай, бодитой мэдээлэл ирүүлэхийг хүслээ. Сонгуулийн автоматжуулсан системийг туршиж, баталгаажуулахад хяналт тавьж, нягтлан шалгах хүсэлтийг ээлжит сонгуульд оролцож байгаа бүх нам, эвсэлд хүргүүлсэн. Шалгаж, хянаж, баталгаажуулахад хамтран ажиллаж, эргэлзээг мухарлах боломжийг хангаснаар сонгогчдод үнэн зөв бодит мэдээлэл өгөх боломж бүрдэх юм гэдгийг онцлов.

Хуульд заасны дагуу давхардал, зөрчил байгаа эсэхийг нягтлан шалгуулах зорилгоор нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэлд хоёр удаа хүргүүлэхээс гадна шаардлагад дурдсан сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн санг ажиллуулах талаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд тодорхой зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулж баталсан гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл, шаардлагад дурдагдсан нэг хүн нэг л удаа санал өгөх нь хуульд заасан сонгогчдын нэгдсэн сангийн тухай ойлголтод хамаарч байгааг тайлбарлав. Гадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох үйл ажиллагаа бүрэн нээлттэй, бөгөөд уг үйл ажиллагаанд нам, эвслийн ажиглагчид нээлттэй оролцоно. Мөн энэ удаагийн сонгуулиар хяналтын тооллогыг бүх хэсэгт 100 хувь зохион байгуулах бөгөөд гар аргаар тоолох үйл ажиллагаа нь хяналтын камерын дор зохион байгуулагдана, үүнд нам эвслийн ажиглагчдаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага иргэд нээлттэйг оролцох, хяналт тавих бүрэн боломжтойг танилцуулсан юм.

Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцож талуудын шаардлагыг нээлттэй хүлээн авч, сонгогчдыг эргэлзүүлсэн, төөрөлдүүлсэн, худал мэдээллийг мухарлаж, сонгогчдод үнэн зөв, бодит мэдээлэл өгч нээлттэй ажиллана. Гагцхүү эх сурвалжаа нягталж шалгасан, бодитой мэдээлэл гомдол ирүүлж байхыг хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 17 цагийн өмнө
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… Өчигдөр
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11