Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутагт өчигдөр хүнсний дэлгүүрт гал гарч, 328 хүнийг утаажилтын бүсээс гаргасан байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр гал түймрийн дуудлага өдрийн 15:29 цагт бүртгэгджээ. Энэ дагуу дүүргийн онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан хаагчдыг очиход иргэн О-ийн хүнсний дэлгүүрийн зориулалттай 3 өрөө 62 м2 байранд 4 ширхэг хөлдөөгч шатаж байсныг унтраажээ. Харин галын шалтгаан нөхцлийг одоогоор урьдчилсан байдлаар мэдээлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.