Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэртэй байна. Уг гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж байна.
Харин өчигдөр /2024.05.12/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраасан. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 67 га талбай өртөж шатжээ.
Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.