УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 77 иргэн бие даан нэр дэвшиж буй. Тэгвэл Үндэсний аудитын газраас тэдгээр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хяналт тавиад найман иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж, алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөжээ.
Эдгээр иргэн мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлаж, тавдугаар сарын 14-ний дотор аудитын байгууллагад дахин өгөх юм байна.
Харин Үндэсний Аудитын Газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх товтой.