"Алтайн хүдэр" компанийн захирал Р.Базарын өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр /2024.05.09/ 09.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд хэлэлцэж эхэллээ. Түүний өмгөөлөгч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргаад байгаа юм. Шүүх хуралд Р.Базар цахимаар оролцож байна гэдгийг шүүх байгууллагаас мэдээллээ.
Эрүүгийн цагдаагийн албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр "Баян" гэх Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж, түүнийг баривчилсан билээ.