Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.05.08/-нд үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаанаар
- Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл,
- Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар,
- Нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явцын тайлан,
- Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.