Утаанаас салах гэсэн олон
жилийн тэмцэл олон тэрбумаар яригдах мөнгийг салхинд хийсгээд зогсохгүй, олон
хүний амийг золиослоод байна. Эрүүл
саруул, инээж хөхрөлдөж байгаад унтаад эргэж сэрээгүй, гэр бүлээрээ, найз
нөхдөөрөө амиа алдсан харамсалт үйл явдлын араас нийгмээрээ халаглан гашуудаад,
эргээд өөр сэдвээр дарж мартсаар байх уу?
Эцэст нь угаартуулаад байгаа “утаагүй гэх” түлшинд буруу байхгүй. Иргэн өөрөө буруу галласан, утаа мэдрэгчээ ажиллуулаагүй, өөрсдөө хариуцлагагүй хандсан гэх тайлбартайгаар хэргийг хаасаар. Ард үлдэх хэд нь үр хүүхдээ, гэр бүлээ хамгаалж чадсангүй гэж өөрсдийгөө буруутгасаар.
Хичнээн хүний амийг золиосолж, хичнээн гэр бүлд өнчрөл хагацлыг мэдрүүлж, хичнээн иргэндээ бүх насаараа өөрийгөө яллах хүнд дарамтыг үүрүүлж байж энэ эмгэнэлт дүр зураг цэгцрэх вэ?