УЛААНБААТАРТ 14 ХОТ БАЙГУУЛАГДАЖ, БҮХ АЖИЛ 20 МИНУТАД ЯВАГДДАГ БОЛНО

admin@Rec.mn
2024/05/06

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийн Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Тэрбээр "Засгийн Газрын өнөөдрийн өргөн барьж буй "20 минутын хот" эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно. 

Хөшигийн хөндий, Шинэ зуун мод хот, Шинэ Хархорин, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг Улаанбаатар хоттой адилхан улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх боломжийг гаргаж байгаа. Цаашид түлхүү хөгжиж байгаа томоохон боомтууд улсын зэрэглэлтэй хот болох эрхзүйн боломжийг нээж байна. 

Энэхүү хууль батлагдсанаар Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. 

  1. Хан-Уул хот,
  2. Яармаг хот,
  3. Буянт-Ухаа хот,
  4. Сонгинохайрхан хот,
  5. Толгойт хот,
  6. Баянхошуу хот,
  7. Өнөр хот,
  8. Баянгол хот,
  9. Чингэлтэй хот,
  10. Сэлбэ хот,
  11. Сүхбаатар хот,
  12. Дарь-Эх хот,
  13. Баянзүрх хот,
  14. Амгалан хот зэрэг болно. 

Эдгээр хотуудад иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим өгөгдөл бүхий нэгдсэн стандартыг тогтоох юм. Цаашид зөвхөн цахим өгөгдөлд тулгуурласан байдлаар 20 минутын стандартын дагуу төсөв тавигддаг болно гэсэн үг. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн статустай хот болгон томсгоно.

Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн Газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байрлуулна. Бага тойруугаас Хөшигийн хөндийг дүүжин гүүр болон туннелиэр шууд холбож 20 минутын дотор Чингисийн хөшөөнөөс Чингис Хаан нисэх буудалд шууд очдог болох гүүрэн байгууламжийг байгуулна" гэв. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр