“ЭРДЭНЭТ”, ХӨТӨЛ ЦЕМЕНТ ШОХОЙ, ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХ ҮҮРГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ӨГЧЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/05/03

Өнгөрөгч долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан. Үүнтэй холбоотойгоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталж, стратегийн ордуудаас төвлөрөх ногдол ашгийг иргэдийн нэрийн дансанд байршуулахаар болсон. Эл үйл явцтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, “Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтад буцаагдаад байгаа хэргийг дахин шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг чиглэлийг Засгийн газрын харъяанд байх холбогдох байгуулагуудад өгчээ.

Тодруулбал, "Эрдэнэт” үйлдвэр, “Хөтөл цемент шохой", “Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой 20 хүнд холбогдох хэргийг өнгөрөгч оны аравдугаар сард шүүхэд шилжүүлж, 12 дугаар сард урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Гэвч шүүхээс ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар хилээр гарч эх орондоо эргэж ирээгүй байгаа тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нийслэлийн прокурорын газарт буцаах шийдвэрийг гаргасан юм. Гэвч Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн чухал ордуудаас төвлөрөх мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор асуудал үүсч магадгүй байгаа тул эл хэргийн явцыг хуулийн хүрээнд урагшлуулах чиглэлийг өгсөн нь энэ аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр