СУРВАЛЖЛАГА: БОРООТОЙ НЭГЭН ҮДЭШ БЯЦХАН ЗҮРХНҮҮД ЦОХИЛОХОО БОЛИВ

admin@Rec.mn
2024/05/02

Монголчууд угаарын асуудалд цочирдохоо байжээ. Угаартаж, амь үрэгдлээ гэдэг мэдээний давтамж нэмэгдсээр байхад л байх ёстой зүйл мэт хүлээж авдаг болж.

Аргач үгүй дээ. Өөрсдийгөө “туршилтын туулайнууд” гээд итгэчихээр, өнөөх утаа, угаар, нүүрс улиг болсон сэдэв болох нь дамжиггүй.

Сар гаруйхны өмнө Сонгинохайрхан дүүрэгт 10 гаруй иргэн угаартаж амиа алдсан. Энэ хэрэг явдлын өмнөхөн мөн л нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаад, СЭРЭЭГҮЙ.

Тэгвэл бороотой нэгэн үдэш бяцхан зүрхнүүд үүрд яваад өглөө. 49 хоног нь ч болоогүй тэднийхээ талаар, тэр өдрийн талаар хөөрхий эцэг, эх, эгч, ах нар нь яаж ярьж зүрхлэх билээ. Угаартаж амиа алдсан хоёр дүүтэйгээ хамт байсан эгч нь одоо ч шокноосоо гарч чадахгүй эмнэлэг бараадан хэвтэнэ.

-ОХИДОО АЛДСАН ААВ ХООЛОЙ НЬ ЗАНГИРЧ, ҮЛДСЭН ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДУУГАРАХ Ч ЭРХ АЛГА ГЭХ-

Манай сурвалжлах баг Төв аймгийн Баянхангай суманд өчигдөр /2024.05.01/  14:00 цагийн орчимд очлоо. 1960 орчим хүн амтай тус сум цаанаа л эл хул. Дийлэнх нь залуучууд байдаг гэх ч энд тэнд нарлаж суугаа хэдэн хөгшчүүдээс өөр хүн үл таарна.

Таарсан, учирсан хүн болгон цаанаа л санаа алдсан, халагласан дүр зураг. Хэрэг явдлын талаар ярихдаа эмгэнэж, харуусахаас цаашгүй ийм л эмзэглэм нөхцөл байдал биднийг угтсан юм. Агаартай, аргал, харганаа түлчихдэг сумын иргэдэд хар дарсан зүүд шиг л санагдаж байгаа нь ойлгомжтой.

Угаартаж амиа алдсан охидын нэг нь 16 настай, нөгөө нь 2 ойтой. Тэднийгээ аварч, хамгаалж чадаагүй гэж өөрийгөө буруутган суугаа үлдсэн ганц эгч нь 18-тай.

Өнгөрсөн сарын тэр хар өдөр аав нь мал дээр байдаг учир хоёр хүүгээ өөртөө туслуулахаар аваад явсан үе таарч. Харин ээж нь хоёр том охиной учир ийм зүйл болчихно гэж төсөөлөөч үгүй биз.

-ОХИДЫН ТҮЛСЭН ТҮЛШ БҮРЭН ШАТААГҮЙ БАЙЖЭЭ-

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээс үзэхэд, тухайн өдөр бороотой байсан учир охид яндангаа авсан байсан. Мөн гар хийцийн зууханд, сайжруулсан түлш түлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэх.

Харин талийгаач охидын аав, “Сайжруулсан түлш гэх цагаан ууттай түлшийг Эмээлт орчмын гар дээрээс түлш зардаг иргэнээс худалдаж авчирсан гэж сонссон. Би дуудлага авч гэртээ ирмэгцээ зуухаа онгойлгож үзсэн. Нүүрс бүрэн шатаж дуусаагүй байсан. Өөрөө ноцоох гэж оролдож үзсэн. Уугилт өгөхөөс өөрөөр асааж чадаагүй. Том охин маань сэтгэл санааны хувьд хүнд хэцүү, өнгөрдөг охидын маань 49 хоног ч болоогүй байгаа учир яриа өгөхөд хэцүү байна” гэв.

Мөн нутгийн иргэд “Өнгөрсөн жилээс зуд ихтэй байсан учир түүхий нүүрс хомсдож эхэлсэн. Тиймээс манай сумын зарим айл сайжруулсан түлш олж ирж түлээд байгаа” гэдэг мэдээллийг өгөв.

-СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ БИЕЧЛЭН УУЛЗААГҮЙ Ч УТСААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЛИЙГ АВЧ АЖИЛЛАВ-

Талийгаач охидын ар гэрийнхэнтэй уулзаж нөхцөл байдлыг тодруулсны дараа манай сурвалжлах баг Сумын Засаг дарга, нийгмийн ажилчдаас нүүрстэй холбоотой асуудлаар тодруулга мэдээллийг авахыг зорьсон юм.

17:30 цагийн орчимд Баянхангай сумын Нутгийн удирдлагын ордонд очиход холбогдох албан тушаалтнуудаас нэг нь ч байсангүй. Нийгмийн ажилтан нь хотод сургалтанд сууж байгаагаа учирласан бол Засаг дарга С.Баярмаа утсаар шаардлагатай мэдээллийг өгөв.

Түүний хэлж буйгаар “22-ын товчоогоор сайжруулсан түлш гарах хориотой. Гэвч айл өрхүүд өөрсдөө олж ирээд байдаг. Бид хорьж цагдаж чаддаггүй. Сайжруулсан түлшний асуудлыг цэгцэлж, сум орон нутагт нэвтрүүлчихвэл бид ч энэ дагуу хяналтын ажлуудаа эрчимжүүлэхэд бэлэн. Талийгаач хүүхдүүдийн хэрэглэсэн цагаан ууттай гэх сайжруулсан түлшийг хараагүй. Сумынхан нийтээрээ харамсан гашуудаж байгаа” хэмээж байлаа.

Ийн талийгаач охидын ар гэрийнхнийг хүндэтгэн бид олон зүйлийг нуршихыг хүссэнгүй. Гэвч сайжруулсан түлшинд хийгдэж байгаа хяналт шалгалт хэр байгаа бол, цагаан ууттай нүүрсэнд асуудал байсан юм биш биз, угаарын асуудалд бид бүхэн яагаад ингээд дөжирчихөв, амьд үлдсэн охинд "чиний буруу биш байсан" гэдгийг ойлгуулах хүн байгаа болов уу гэдэг олон олон асуулттай л үлдэв.

СТАТИСТИК, 2024 ОНЫ ГУРАВДУГААР 30-НЫ БАЙДЛААР 823 ХҮН УГААРТАЖ, 16 ХҮН АМИА АЛДСАН. ҮҮНИЙ ДИЙЛЭНХ НЬ ХҮҮХЭД БУЮУ 379 ХҮҮХЭД УГААРТЖЭЭ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр