УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл хүсэлтээ өгсөн. Эдгээр нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо 4 дүгэр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд 23 нам, 2 эвслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэсэн юм.
Мөн сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр гурван намын сонгуульд оролцох хүсэлтийг татгалзсан байдаг.
Сонгуульд оролцох нам, эвслүүдэд СЕХ-оос өнөөдөр /05.02-нд/ 11.40-13.40 цагийн хооронд батламж гардуулахаар болжээ.