ТОДРУУЛГА: ПРОКУРОР АСЕМ-Д АШИГЛАСАН АВТОБУСНААС ӨӨР ЗЭЭЛ ХӨГЖЛИЙН БАНКНААС АВААГҮЙ

admin@Rec.mn
2024/05/01

Өмгөөлөгч Б.Баяраа өөрийн цахим хуудсанд “Хөгжлийн банкны 2018-2022 оны олон улсын аудитлагдсан санхүүгийн тайланд тусгагдсанаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар хамтдаа 2 тэрбум гаруй төгрөгийн зээл аваад, төлж дуусгаагүй байна.” гэсэн мэдээлэл гаргасан. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.

-Улсын ерөнхий прокурорын газар Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн мэдээлэл байна, энэ үнэн үү?

-Улсын ерөнхий прокурорын газар Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг нь ташаа мэдээлэл байна. Прокурорын байгууллага Хөгжлийн банктай гэрээ байгуулж, санхүүгийн зээл авч байсан тохиолдол байхгүй.

Харин АСЕМ-ын үйлчилгээнд ашиглагдаж байсан 43 автобусыг зарим төрийн байгууллагуудад шилжүүлсэн, үүнээс манай байгууллагад 1 автобусыг үндсэн төлбөрийг 10 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр, “Ди Би Эм лизинг” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр 2018 онд шилжүүлсэн. Одоо прокурорын байгууллага дээрх 1 автобусны төлбөрийг хуваарийн дагуу, хэвийн төлж байгаа.

“Ди Би Эм лизинг” ХХК нь Хөгжлийн банкны охин компани учраас тус банкны 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд дээрх төлбөрийн асуудал тусгагдсан байх. Үүнийг өмгөөлөгч Б.Баяраа сайтар нягталж, тодруулалгүйгээр “Улсын ерөнхий прокурорын газрыг Хөгжлийн банкнаас зээл авсан” мэтээр буруу ойлгож бичсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр