Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль, Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль, Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль, Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль дээр тус тус цэрэг татлагын арга хэмжээ явагдана. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна.
Цэрэг татлагын байранд очихдоо:
Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.