ЦЕГ: ХЭРГИЙН ГАЗРААС ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯРЫН ГЭРЭЭСЛЭЛ ОЛДСОН ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/30

Өмгөөлөөгч Г.Батбаяр энэ сарын 21-ний өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тул түүний төрсөн дүү Н дөрөвдүгээр сарын 25-ны 00:57 цагт Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан байдаг. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага дөрөвдүгээр сарын 25-нд эрэн сурвалжлах ажиллагааг улс даяар яаралтай эхлүүлж дөрөвдүгээр сарын 26-ний өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхан амралтын газар орчмоос өөрийн эзэмшлийн авто машиндаа амь хохирсон байдалтай байхыг олсон. Тэрээр авто машиныхаа арын суудал дээр "буудагдсан" байдалтай олдсон юм.

Мөн хэргийн газраас амь хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сумны хонгио, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцон, Шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна.  Харин хэргийн газраас хохирогчийн гэрээслэл олддсон гэдэг нь ташаа мэдээлэл ажээ.

- Цогцост үзлэгийг Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эрх бүхий бүрэлдэхүүнтэй шинжээч явуулсан. Энэ үйл ажиллагааг дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан. Төрсөн дүүг нь мөн өмгөөлөгч Ц-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон, тогтоолыг танилцуулсан. Хууль ёсны төлөөлөгчөөс ямар нэг санал хүсэлт гаргаагүй гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр онцоллоо. 

Иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр /04.29-нд/ хэвлэлийн хурал зохион байгуулахдаа талийгаачийн задлан шинжилгээнд гэр бүлийнхнийг нь оролцуулаагүй. Бямба гарагийн өглөө 9 цагт задлан шинжилгээг хийнэ гэж ар гэрийнхнийг нь явуулчихаад баасан гарагийнхаа орой 12 цаг орчимд задлан шинжилгээг хийсэн гэж мэдээлсэн. 

-Хэрэв амь хохирчийн задлан шинжилгээнд гэр бүлийн төлөөлөл байлцах хүсэлтэй байсан бол хууль ёстны төлөөлөгчид танилцуулсан тогтоол дээр санал хүсэлтээ бичих байсан аж. Ар гэрээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул хэргийн ул мөр балрахаас урьтаж, яаралтай задлан шинжилгээнд оруулснаа цагдаагийн байгууллагаас тайлбарлалаа.  

Хэрэгт гэрчүүдээс мэдүүлэг авах, хяналтын камеруудыг хураан авах зэргээр прокурорын хяналтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр