2024 оны дөрөвдүгээр сарын 29-нд болсон НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, бүртгэх шийдвэр гаргасан байна.
Мөн "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн БНСУ-ын "T-money групптэй" хамтран ажиллах гэрээг цуцалж, системийг өөр шийдэлтэй системээр сольж, үйл ажиллагааг Нийтийн Тээврийн Газарт хариуцуулан, хөрөнгийг нь нийслэлийн өмчид авахаар болжээ.
Харин нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасав.