Авто зам засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор зарим чиглэлд өөрчлөлт орууллаа
Авто замын засварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн эцсээс Улиастайн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас 05 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана.
Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино.