НИЙСЛЭЛ ҮНЭТ ЦААС ГАРГАХ АСУУДЛЫГ НИТХ ДЭМЖИН БАТАЛЛАА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/29

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах тухай, Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, Улаанбаатар смарт карт" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, Сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн. 

Хуралдаан үргэжлэн явагдаж байгаа бөгөөд хэлэлцэх асуудлын жагсаалтын дагуу НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад “нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Нийслэл үнэт цаас гаргах харилцааг Өрийн удирдлагын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төв банкны тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

Нийслэлийн гадаад болон дотоод зах зээлээс үнэт цаас болон бонд гаргах замаар мөнгө босгохоор төлөвлөсөн байна. Тодруулбал Сэлбэ дэд төв дээр үндэслэсэн орон сууцжуулалтын төсөл арга хэмжээнд зориулсан үнэт цаасыг гадны зах зээлээс босгохоор төлөвлөсөн бол дотоод зах зээлээс бонд босгож Бөөрөлжүүтийн усан цахилгаан станцыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Сэлбэ дэд төв дээр үндэслэсэн орон сууцжуулалтын төсөл арга хэмжээнд зориулсан үнэт цаасыг гаргах хүрээнд:

158 га газар дээр 12000 айлын орон сууц, 960 хүүхдийн 3 сургууль, 5 цэцэрлэг, спортын ордон, соёлын ордон, худалдаа үйлчилгээний байгууламжууд, ажлын байр үүсгэх байгууламжуудыг төлөвлөж байгаа. Сэлбэ дэд төвийн ажлыг 3 үе шаттай хийх бөгөөд эхний үе шатны 158 га газар буюу 2206 нэгж талбарт бүтээн байгуулалт хийхэд 378,2 тэрбум төгрөг шаардагдана.

Нийслэлийн үнэт цаас гаргахтай холбоотойгоор гадаадын зах зээлээс урт хугацаатай, бага хүүтэй ногоон бонд болон тогтвортой хөгжлийн бондыг босгох зах зээл байдаг. Үүнийг үндэслэн энэ оны эхээр Өрийн удидлагын тухай хуульд өөрчлөлт оруулж нийслэл гадаад үнэт цаас гаргах эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Мөн энэ оны 1 сарын 19-ний УИХ-ын тогтоолоор 2024 онд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт орон сууцжуулах төсөл арга хэмжээтэй холбоотойгоор үнэт цаас гаргахад Засгийн газраас өрийн баталгаа гаргах зөвшөөрлийг баталсан байна.

Уг асуудлыг НИТХ-аар хэлэлцээд нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа.

Мөн нийслэл хот дотоод зах зээлээс бонд босгох асуудлыг танилцууллаа. Тодруулбал,

"Нийслэл хот дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор урьдчилан тооцоолсон. Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-ын хүчин чадалтай станцыг энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлд нийт 555.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд одоогийн байдлаар 393.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж 75 хувийг гүйцэтгэлтэй байна. Тус төслийн дараагийн үе шатуудыг эрчимжүүлснээр станцын хүчин чадал 600 мВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 4 цагийн өмнө
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11