Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу өнөөдөр /2024.04.29/-өөс эхлэн түр зогсоолоо.
Иймд иргэд та бүхэн www.check.burtgel.gov.mn хаягаар нэвтрэн орж өөрийн оршин суугаа хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээллийг нягтлан хэрэв зөрүүтэй засуулна уу. Хаягийн мэдээлэл засуулахдаа “МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ МЭДЭГДЭХ” товчийг дарж, холбогдох утасны дугаараа оруулснаар санал хүсэлтээ илгээх эсвэл Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжүүдэд биечлэн хандах боломжтой.
Хаягийн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргаашнаас эргүүлэн сэргээх аж.