Паркын тохижилттой холбоотойгоор Сөүл ресторан авто зогсоолгүй болоод байгаа аж.
Тодруулбал 2023 оноос соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах хүрээнд нийслэлийн удирдлагууд, Хот байгуулалт хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч "Рио Тинто" компанитай зөвшилцөж, рестораны хойд талыг автомашины 50 зогсоол хэлбэрээр ашиглахаар тохиролцсон байна. Гэтэл нийслэлээс холбогдож, машины зогсоолыг чөлөөлөхийг шаарджээ.