ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨМГӨӨЛӨГЧ, ХУУЛЬЧ Г.БАТБАЯРЫН ҮХЛИЙГ УЛС ТӨРИЙН АЛЛАГА БАЙСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/29

Өмгөөлөгч хуульч Г.Батбаяртай холбоотой асуудлаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийж, ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийллээ.

Мөн түүнийг эх орон, газар шороо, уул усныхаа төлөө тэмцэж буй иргэний нийгмийн байгууллагуудтай үнэ хөлсгүйгээр хамтран ажилладаг байсныг онцлоод, ярьсан төлөвлөсөн ажлууд маш их байсан, яасан ч амиа хорлох үйлдэл хийхгүй гэдгийг тодотголоо. 

Иймээс тэд түүний амиа алдсан хэргийг улс төрийн, зохион байгууллагатай аллага байсан гэж дүгнэж байгаа аж.  

Мөн Г.Батбаярыг нас барсан байдалтайгаар өнгөрөгч баасан гарагийн орой олоод маргааш өглөө 9 цагт задлан шинжилгээ хийнэ гэж гэр бүлийнхнийг нь буцаачихаад тухайн шөнөө 12 цагт гэрийн бүлийнхэнд нь мэдэгдэлгүй задлан шинжилгээ хийсэн нь байж боломгүй үйлдэл, ямар нэг ул мөрийг мэдэгдэхгүй байлгах зорилгоор ийм зүйл хийсэн гэж хардаж буйгаа ч илэрхийллээ.

Тэд талийгаачийн үхэлд Шадар сайд С.Амарсайхан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, мөрдөн байцаагч н.Батцэрэн болон нэр бүхий зарим сэтгүүлчид хамааралтай гэж үзэж байгаа юм байна.

Түүнийг амь хохирсон байдалтай олдсон даруйд иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд баасан гарагийн орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт очицгоосон байна. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдээр нууцын баталгаа гаргуулж, энэ хэрэгтэй холбоотой аливаа мэдээлэл өгөхийг хоригложээ. Гэсэн ч тэдний хувьд уг хэргийн шалгалтын ажиллагаанд нөлөөлөл орох вий гэж үзэж байгаа учраас ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж байгаа аж. 

Хэвлэлийн хурлын өмнө иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагуудруу цагдаагийн байгууллагаас холбогдож, мэдүүлэг өгөх, нууцын баталгаа гаргахыг шаардсан байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 4 цагийн өмнө
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11