Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба 04.28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/56 настай, эмэгтэй/ нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн байна.