ОРШИН СУУГЧИД ЗАЙСАНГИЙН ЗАМЫН НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСАНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/26

Иргэдийн төлөөлөл өнөөдөр /2024.04.26/ Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тэдний хувьд жил зургаан сарын турш энэ замаас болж түгжирч, түгжрэлээс үүдэн бизнесийн байгууллагууд хохирч, явган зорчигчид авто осолд орж буйгаа дурьдлаа. Мөн маргааш буюу бямба гарагт 11:00 цагт Зайсангийн тойруугийн баруун урд талын уулзвар буюу 32 дугаар сургуулийн урд хэсэгт тайван жагсаал хийхээ мэдэгдлээ. Тодруулбал,

- "Зайсангийн замыг нэг чигийн урсгалтай болгосноор дөрвөн замын уулзвар дээр маш ноцтой осол аваарь гарч байна. Тухайлбал нийслэлийн 32 дугаар сургуулийн зүүн урд талын явган хүний гарц дээр түгжрэл ихтэй үед замын хоёр урсгал түгжирч, иргэд аюулгүй замаар гарах боломжгүй болдог. 

Сүүлийн нэг сарын хугацаанд дөрвөн хүүхэд зам гарахдаа машинд шүргүүлж, гэмтсэн. Зайсангийн замыг нэг чигийн урсгалд оруулснаас хойш нийт хичнээн хүүхдийн эрүүл аюулгүй байдалд амьдрах эрх нь хөндөгдөж, бэртэж гэмтэж байгааг хэлж мэдэхгүй байна.

Нийслэлээс Зайсангийн замын нэг чигийн хөдөлгөөнийг болиулах талаар 2024 оны дөрөвдүгээр сарын 12-19-ний өдрүүдэд санал асуулга явуулсан. Санал асуулгад нийт 3100 хүн оролцсоноос 2692 хүн буюу 86 хувь нь нэг чигийн хөдөлгөөнийг дэмжихгүй байна гэж хариулсан байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй, судалгаа хийж байна гэдэг хариултыг өгч байна. 
Бүтэн жил зургаан сар болж байхад ямар ч арга хэмжээ авч, шийдэл хүрч, сайжруулсангүй. Зайсан орчимд амьдардаг иргэдээс гадна үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хохирч байна. 

Үйлчлүүлэгчид нь замын нэг чигийн урсгалаас болж, түгжрэлд орохоос залхаж байна. Бизнесийн орчны эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна." гэв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2 цагийн өмнө
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11