Өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн ням гарагт буюу 2024.04.21-ний шөнө гэрээсээ гарч явснаас хойш сураггүй алга болсон талаар түүний ойрын эх сурвалжууд мэдээлж байна.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас "Түүнийг эрэн хйаж байгаа бөгөөд Г.Батбаяртай энэ 7 хоногт уулзсан, утсаар ярьсан харсан хүн байвал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст яаралтай хандах"-ыг мэдээлжээ.
Түүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.