ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Аюуд" товэрийн газрын асуудлаар хэд хэдэн удаа мэдэгдэл хийж байсан. Иймд "Аюуд" ХХК-иас Б.Энхбаярыг нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд хандсан байна. Уг хэрэг Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байгаа аж.
Хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Тэрээр нэхэмжлэлийг гардаж аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж шүүгч үзжээ.
Улмаар дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Т.Энхтуяа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ.