Шатахуун тээвэрлэдэг ачааны машин, галт тэрэгтэй мөргөлдсөн осол өнгөрсөн лхагва гарагт /2024.04.24 нд гарсан.
Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 24-ий шөнө 23:00 цагийн үед 22-ын товчооны орчимд ёмкостой авто машин, галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан.
Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Осол болох үед шатахуун тээвэрлэдэг машины ёмкост хоосон байсан. Тухайн тээврийн хэрэгсэл хувь хүний эзэмшлийнх, жолооч нь гэмтэж бэртээгүй. Ачааны галт тэрэг болон автомашины жолоочийн аль аль нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан" гэсэн мэдээллийг өглөө.
Тээврийн хөдөлгөөнд оролцож буй жолоч та бүхэн анхаарал болгоомжтой зорчиж, бусдад хүлээцтэй хандан, болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна