БЭЛЭН ГОЙМОН ХУДАЛДААЛДАГ ГАЗРУУДЫГ ШАЛГАЖ, ЗАРИМ НЭР, ТӨРЛИЙН ГОЙМОНГ ШИНЖИЛГЭЭНД ХҮРГҮҮЛСЭН БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/04/25

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгалаа.

Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог. 2023 онд 79 аж ахуй нэгж 14 улсаас 10212.38 тн, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тн бэлэн хоол, гоймон оруулж ирснээс 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос оруулж ирсэн байна.

Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1, бэлэн гоймон импортлогч 9 аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт хэмжил зүйл газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ.

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Мөн нэр бүхий 8 газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж,  зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ШУВУУ АЖИЛЛАГАА: 2023 ОНООС ХОЙШ ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ Б… 2024/05/03
“ЭРДЭНЭТ”, ХӨТӨЛ ЦЕМЕНТ ШОХОЙ, ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТО… 2024/05/03
Х.НЯМБААТАР ТӨВ ТАЛБАЙД "УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ" ЖҮЖГИЙГ ТОГЛОХЫН ТУЛД … 2024/05/03
ШАР ӨВСНИЙ ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙНА 2024/05/03
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2024/05/03
ХОРОГДСОН 5.6 САЯ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ УСТГАЖ БУЛШИЛЛАА 2024/05/02
СУРВАЛЖЛАГА: БОРООТОЙ НЭГЭН ҮДЭШ БЯЦХАН ЗҮРХНҮҮД ЦОХИЛОХОО БОЛИВ 2024/05/02
ТҮК-ИЙН ЗАРИМ АЖИЛЧИД ШҮҮР БАРИХААРГҮЙ БОЛСОН Ч ТЕХНИКТЭЭ ДАЙРУУЛЧИХАЛ… 2024/05/02
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭДИЙГ ВИЗТЭЙ БОЛГОХ … 2024/05/02
ХЯТАД ГАРАЛТАЙ, МОНГОЛ НЭРТЭЙ Р.БАЗАРАА СОНГУУЛЬ САНХҮҮЖҮҮЛСЭН ХЭРЭГТ … 2024/05/02
"ЭМИЙН СОНСГОЛООР ИЛЭРСЭН УСНААС ХУУРАЙ ГАРНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА 200 ГАР… 2024/05/02
Б.БАТ-ЭРДЭНЭ: ТӨРИЙН ОРДНЫ ӨРГӨН КОРИДОРТ ХҮРТЭЛ ХҮН ХҮНТЭЙГЭЭ МЭНДЛЭХ… 2024/05/02
Б.ДЭЛГЭРСАЙХАН САЙД ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2024/05/02
"ОЮУН УХААН"-Ы Х.ХАТАНБААТАР АЗИЙН ПОКЕРИЙН АВАРГАД ОРОЛЦОЖ БАЙНА 2024/05/02
СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ ЭВСЛҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛНА 2024/05/02
ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН ДӨРВӨН ШИНЭ ЗҮТГҮҮР АНУ-ААС ЗАМЫН-ҮҮД БООМТОД ИРЖЭЭ 2024/05/02
БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТ 6 САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ 2024/05/01
ИМПОРТЫН ЦЕМЕНТИЙН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ 5 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА 2024/05/01
"ПАРИС-2024” ОЛИМПЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД МОНГОЛЫН ТАМИРЧИД ОРОЛЦОХ ЭР… 2024/05/01
ЭНЭ САРЫН 12-НД МОНГОЛ ГЭР ҮЗЭСГЭЛЭН БОЛНО 2024/05/01
ШАР ӨВС ШАТААСАН ХОЁР ИРГЭНИЙГ 100,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ 2024/05/01
“БЭЛТЭС МӨРӨН” ХХК-Д ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛОГДЛОО 2024/05/01
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР БҮХ НИЙТЭЭР АМАРНА 2024/05/01
ОРОС, ХЯТАДЫН ХИЛИЙН АВТО ЗАМЫН БООМТУУД ТҮР ХААГДЖЭЭ 2024/05/01
ЗГ: ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ КВОТГҮЙ БОЛЖ, ШААРДЛАГА ХАНГАСАН ИРГЭДЭ… 2024/05/01