“Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн” Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.04.25/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.