БЗД-ийн 26-р хороонд байрлах 207-р байр газын дэлбэрэлтэд өртсөнөөс үүдэн дахин ашиглах боломжгүй болсон. Иймд тус байрыг буулгаж шинээр барих эсвэл газрыг чөлөөлж аюулгүй болгох шаардлага үүсээд буй. Иймээс тэнд оршин сууж байсан айл, иргэдийн орон сууцны асуудлыг нийслэлийн удирдлагуудын эрх мэдлийн хүрээнд шилжүүлэхээр болжээ.
Мөн үүнтэй холбоотойгоор алба хаагчид болон ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эмчилгээ оношилгоо, ар гэрийн асуудлуудыг шийдвэрлэхэд шаардагдах хөрөнгийг буюу 2,9 тэрбум төгрөгийг нийслэлийн засаг даргын мэдэлд шилжүүлжээ. Үүнийг байр орон сууцыг засварлах, шинэчлэх, хохирлыг барагдуулахтай холбоотой бусад асуудалд зарцуулах аж.